Зөгийн гэрийн хэрэгслэл

 

 

 

Зөгийн гэрийн  хэрэгслэл

 

 

 

 

 

Эх зөгийн гаргах үед хэрэглдэг багаж

 

 

 

 Эх зөгийн гаргах үед хэрэглдэг багаж

 
     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний хураан авах тоног төхөөрөмж

 

 

 

Зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний хураан авах тоног төхөөрөмж

   
     

 

 

 

 

Зөгийн хаягдал, үхсэн зөгий (подмор)


Зөгийн хаягдал, үхсэн зөгий (подмор)

 

 

                Ажилчин зөгий бал, цэцгийн тоос, ус гэх мэт бүх шаардлагатай хүнс хэрэглээний зүйлслээ цуглуулах, боловсруулах, үүрээ барих, үр авгалдайг өсгөн бойжуулах, тэжээх, эх зөгийг тэжээх арчлах, гадны аюулаас бүлээ хамгаалах гээд хоногт 17 цаг орчим ажиллах учир ихээхэн элэгдэлд орж 35-45 хоногтоо үхдэг.  Хүчтэй нэг бүл зөгийнөөс жилдээ асар олон зөгий үхэж дахин өсөж сүргийн сэлбэлт хийгдэж байдаг. Хаягдал үхсэн зөгий нь юугаарч сольшгүй эмчилгээний чухал бүтээгдэхүүн болох нь батлагджээ.

Зөгийний хаягдал буюу үхсэн зөгийний найрлагад уураг, амин дэмүүд, лав, тоосормог, китин, меланин зэрэг олон тооны биологийн идэвхт бодис агуулагддаг. Китин нь амьд биеийн дархлааг бэхжүүлэх, шархыг эдгээх, нянг устгах үйлчилгээ бүхий биологийн онц идэвхт бодис юм. Меланин нь мөн л өвөрмөц биологийн идэвхт бодис. Үхсэн зөгийн хаягдлын найрлагад чийг 3-4%, эрдэс бодис 2-3%, китин 22-26%, меланин 10-12%, лав, тоосормог бусад бодис 5-17% агуулагдаж байгааг Орос улсын стоврополийн хязгаарын зөгийн аж ахуйд 2008 онд хийсэн судалгаагаар тогтоогджээ.

 

Хаягдал үхсэн зөгийгөөр эмчлэх:

-              Түрүү булчирхай, шээсний сувгийг дарж үрэвсэх, нарийсах өвчний үед:

10-15гр зөгийн хаягдлыг жижиглэн 500мл буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 30-60 минут чанаад тасалгааны хэмд 1-2 цаг байлгаад марлаар  шүүж дараа нь зөгийн бал хоолны халбагаар 20-30%-ийн жилин уусмал хоолны халбагаар нэгийг хийж 1-2 удаа өлөн элгэн дээрээ ууж 1 сарын турш хэрэглэнэ. 1.5 жил болоод давтана.

-              Вений хураагуур судасны зангирах, хөхний үрэвсэл, хурууны эдийн гүн үрэвсэл, доод мөчний судасны өөхшиж гөлөн, хураах судасны нөжрөх, таллан өвдөх мэдрэлийн өвчний үед:

                100гр зөгийний хаягдлыг буцлам халуун усанд 10 минут идээшлүүлээд марланд хийж шахаад өвчтэй хөндүүр хэсэг дээр хөртөл нь жин тавина. Дахин халааж тавьж болно.

-              Унадаг өвчнийг (эпилепсиа) эмчлэхэд:

                2 атга хаягдал зөгийг 4 аяга усанд хийж буцалган хэмжээг 2 дахин багастал ууршуулан хөргөж шүүгээд хоолны дараа эхний 2 долоо хоногт хоолны халбагаар өдөрт 3 удаа, дараагийн 2 долоо хоногт 3 хоолны халбагаар өдөрт 3 удаа хэрэглээд 2 сар завсарлаад хагас аягаар 3 удаа, 3 сар завсарлаад дахин давтна.

-              Үе мөч, булчингийн өвчин, толгой таллан өвдөх, доод мөчний судасны өвчин, бамбайн булчирхайн хордолт, мэдрэлийн өвчний үед:

                3-4 хоолны халбага нунтагласан зөгийн хаягдлыг ургамалын халуун тостой хольж (оливийн тос бүр сайн) өвчтэй хэсэгт бүлээсгэн жин тавих, арчих ба түрхэнэ. 

-              Амьсгалын өвчин, амьдралын эрч хүч буурах, харалган болох зэрэг өвчнийг эмчлэхэд:

                1 цайны халбага хаягдал зөгийг 50мл ургамлын тосонд 5-6 минут шарж хөргөөд жижиглэн, хоолны өмнө цайны халбагыг сүүтэй хольж 1-2 сарын турш хэрэглэнэ.

-              Биеийн чалх сайжруулах, сувилахад:

                Эр зөгийний хаягдалыг хатааж жижиглээд ногооны салатанд нэмэх эсвэл нэг чимхийг өдөрт 1-2 удаа хэрэглэнэ.

-              Түрүү булчирхайн өвчлөл, шээс боогдох, бэлгийн сулралыг эмчлэх ба урьдчилан сэргийлэхэд:

                1 хоолны халбага хаягдал зөгийг 0.5л буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 2 цаг чанаж хандлаад тасалгааны хэмд 1-2 цаг тавьж дараа нь шүүнэ. Уг хандаа 1-2 халбагаар өдөрт 1-2 удаа 1 сарын турш хэрэглэнэ. 3 сар болоод эмчилгээг давтана. 

 

 

 

Зөгийн хор (яд)

 

 

 

Зөгийн хор (яд)

 

Зөгийн хор нь ажилчин зөгийний хорын булчирхайнаас ялгардаг шингэн бөгөөд үүр байраа хамгаалах зорилгоор бусад амьтдыг хатгаж хордуулдаг. Зөгийн авгалдай 10 хоногтой үеээсээ эхлэн булчирхайн хөгжиж хор ялгаруулж эхлэх ба 1 зөгий дунджаар 0.2гр  зарим үед 0.4гр хүртэл хор гаргадаг. Зөгийн хор нь шаргалдуу туяатай, тунгалаг, өвөрмөц хурц үнэртэй, гашуувтар амттай, өтгөвтөр бодис юм. Хор нь хүчтэй хүчил юм. Зөгийн хор нь этилийн спирт, нарны гэрэл, 100-110 өндөр хэмд задарна. Зөгийн хор нь 13 төрлийн уураг, фермент, 18 төрлийн амин хүчил,  11 органик бодис агуулагддаг. Зөгийн хорыг уушигны багтраа, нурууны мэдрэлийн үрэвсэл, үе мөчний зарим төрлийн ба цусны даралт ихсэх өвчний үед хэрэглэнэ. Зөгийн хор нь гадаад дотоод зах зээлд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр 1гр зөгийн хор 50-100 ам долларт хүрдэг. Манай улсын зөгийн аж ахуйнууд зөгийн хорыг бараг хэрэглэхгүй байна. Зөгий нэг удаагийн хатгалтаар 0.2-0.3гр хор ялгаруулна. Эрүүл хүнд 5-10 удаа зөгийгөөр хатгуулахад тэсвэрлэж хэвийн байдаг. Зөгий хатгах үед өвдөх, улайх, хавдах үзэгдэл болдог. Хүндэрсэн тохиолдолд зүрх дэлсэх, толгой эргэх, биеэр улаан толбо гарах, огин бөөлжих, гүйлгэх, цусны даралт унах, ухаан алдах зэрэг аюултай. Ялангуяа жирэмсэн эмэгтэй, хүүхэд, настайчууд зөгийнд хатгуулж болохгүй. Толгой, нүүр, мэдрэлийн эрхтэний орчим хатгуулах нь аюултай тул зөгийн дээр ажиллахдаа хамгаалалтын тор малгайтай байх хэрэгтэй. Зөгий хатгаж хүндрэл илэрмэгц анхны шатны тусламжинд хорыг шахаж гаргах, хатгасан газарт наштирны спирт түрхэх, демидрол, супрастин, сүү өгөх. Хатгасан газар нойтон алчуур, мөс, хүйтэн компресс тавих ба воктой хүйтэн усаар угаах хэрэгтэй.

Зөгийн хороор эмчлэх:

-              Мэдрэлийн системийн хямралын үед:

                Эхний өдөр нэг зөгийгөөр, дараагийн 10 өдөр өдөр бүр 1 зөгий нэмж хатгуулна. Өвчтөн энэ хугацаанд 55 удаа эмчлүүлсэн байх ба дараа нь 3-4 өдөр завсарлаж өдөр бүр 3 удаа хатгуулна. 2р курс эмчилгээ /2.5 сар/ өвчтөн 180-200 удаа хатгуулна. Мөн дээрх аргын эмчилгээг долоо хоногт 2 удаа буюу 45 хоног дараа нь 1.5-2 сар амраад дахин эмчилгээг үргэлжлүүлнэ. Хэрэв өвчтөн бүрэн эдгэрсэн буюу эмчилгээ аваагүй тохиолдолд эмчилгээг зогсооно.

-              Цус харвалт /гипертони/ өвчний (I, II үеийн) өвчнийг эмчлэхэд:

                Хүзүүний тус газарт зөгийгөөр хатгуулж эмчлэхдээ 2 долоо хоногт 4-ээс илүүгүй удаа, эмчилгээг өдөр бүр хийж болохгүй.

-              Толгой хүчтэй өвдөх үед:

                Дагзны ясны хэсэгт 4-8 зөгийгөөр шууд хатгуулна.

-              Титэм судасны нарийсалтийн (стенокорд) үед:

                Зүүн гарын мөр, зүрхний хэсэгт 2-5 зөгийгөөр хатгуулна. Курс эмчилгээ 60-120 зөгий.

-              Хураах судасны үрэвсэл (нөжрөх) үед:

                Хураах судасны цус өтгөрч бүлэгнэсэн хэсэгт зөгийгөөр 8, 12-оос илүүгүйгээр хатгуулна. Курс эмчилгээ 40-100 удаа. Өвчтэй судсанд 4-10ширхэг, 1 судсанд 4-өөс илүүгүй хатгуулна.

-              Рематизмыг эмчлэх нь:

                Биеийн өвчтэй хэсэгт зөгийгөөр хатгуулна. 1 хоногийн дараа урд хатгуулснаас 4-8см зайтай газар хатгуулна. Зөгийн тоог өдөр бүр 1-ээр нэмж нийт 5-д хүргэнэ. 2 хоног амарсаны дараа эмчилгээг үргэжлүүлэн 5-1 хүртэл тоогоор хорогдуулах замаар дуусгана. Хэрэв өвчтөний өвчин намдахгүй бол курс эмчилгээг давтан хийнэ.

                Зөгийн хороор эмчлэхдээ эмчийн нарийн хяналт дор явуулна. 

 

 

 

Facebook

Mail (Yahoo)

Бидний тухай

Цахим шуудан mongolzugiinbal@yahoo.com

Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл энд дар

Байршилийг мэдэхийг хүсвэл энд дар

Friday the 24th. Developed By TsonkhChuluu Media| Copyright 2013